
Дрийм усан онгоцны 10шөнө 11өдөр
Аяллын тухай
Аяллын хөтөлбөр
Өдөр тутмын хөтөлбөр
- 1
Улаанбаатар-Замын үүд
Бидний аялал 10 сарын 14нд эхлэх бөгөөд аялагч та бүхэн УБ –Замын-Үүд чиглэлийн галт тэрэгээр зорчино. 16:50 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө.07:20 цагт Замын-Үүд хотод хүрнэ. (галт тэрэгтээ хононо)

- 2
Улаанбаатар-Эрээн
07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суух болно. Тухайн автобустайгаа цааш хөдлөн 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. ( гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно. Өдрийн хоол идээд автобусанд суун Жанчхүү хотод очоод буудалдаа байрлан амарна. /өдрийн хоол/
🍽 Өдөр - 3
Тяньжин боомтоос усан онгоцонд суух
Өглөөний цайгаа уугаад бид өглөө эрт Тяньжин боомт руу явна. Тянжины зүүн боомтоос эхлэнэ Аялагч та бүхэн.12:00 цагийн орчимд аяллын хөлөг онгоцонд бүртгүүлж эхэлнэ. Бүртгэлээ дуусгаад тансаг зэрэглэлийн "Ориентал Дрийм" аяллын хөлөг онгоцонд сууж, сэтгэл хөдөлгөм далайн аяллаа эхлүүлнэ. Хөлөг онгоц 14:30 цагийн орчимд хөлөг онгоцны боомтоос хөдөлнө.
🍽 Өглөө🍽 Өдөр🍽 Орой - 4
Далайн аялал
Өглөөний цайгаа уусны дараа гаднах тансаг тавцан дээрх усан санд сэлж, хязгааргүй зугаа цэнгэлийг эдлэх боломжтой. Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.
🍽 Өглөө🍽 Өдөр🍽 Орой - 5
Чэжү арал
Өглөөний 08:00цагт (Өмнөд Солонгос, Чэжү арал) очих болно. Чэжү хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ. 16:00 цагт усан онгоц хөдөлнө. /Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх / /өглөөний цай, оройн хоол/
🍽 Өглөө🍽 Орой - 6
Фукуока арал
Өглөөний 11:00цагт (Япон, Фукуока арал) очих болно. Фукуока хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ. 22:00 цагт усан онгоц хөдлөнө. /Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх./ /өглөөний цай, оройн хоол/
🍽 Өглөө🍽 Орой - 7
Далайн аялал
Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй үргэлжлэх олон төрлийн амтат хоолнууд таныг хүлээж байна. Хөлөг онгоцон дээрх ундаа болон шинэхэн шахсан шүүснээс бусад үндсэн хоол хүнс, буфет, десерт зэрэг нь үнэ төлбөргүй бөгөөд хүссэнээрээ зооглох боломжтой. Үүнээс гадна хөлөг онгоцны орчин үеийн тохижилттой танилцаж, спа төвд алжаалаа тайлан, мэргэжлийн эмчилгээ хийлгэж болно. Хүүхдүүд ч бас уйдахгүй бөгөөд өглөөнөөс орой хүртэл мэргэжлийн багш нарын удирдлага дор зохион байгуулагдах янз бүрийн хөгжөөнт тоглоом, хөтөлбөрт хамрагдах бол омжтой. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
🍽 Өглөө🍽 Өдөр🍽 Орой - 8
Тянжинь боомт
Хөлөг онгоц өглөө 07:30минутад Тяньжинь боомтод ирнэ. Онгоцноос буугаад Тянжинь хотод дэлгүүр хэсэн щоппинг хийх боломжтой ба үдээс хойш бид товлосон цагтаа уулзан Жанжакоу хотод очин буудалдаа байрлан амарна.
- 9
Жанжакоу-Эрээн
Энэ өдөр бид Эрээн хотруу буцах өдөр тул өглөөний цайгаа уугаад Эрээн хүртэл автобусаар явна Эрээнд ирээд зочид буудалдаа амарна буудлын ойролцоо дэлгүүр худалдааны төвөөр орох боломжтой. /өглөөний цай, өдрийн хоол/
🍽 Өглөө🍽 Өдөр - 10
Эрээн -Замын үүд
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хил гаалиар нэвтрэн гарч Замын-Үүд ирнэ. 18:05 цагт ЗМҮ-УБ чиглэлд зорчино. Галт тэрэгтээ хононо зам зуурын хүнс өөрсдөө.
🍽 Өглөө - 11
УБ
09:20 цагт УБ хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Багцад багтсан
- Хөлөг онгоцны 5 шөнийн байр, боомтын татвар болон шатахууны хураамж.
- Хөлөг онгоц дээрх хоол (Үндсэн ресторан болон буфет хоолнууд үнэгүй).
- Хөлөг онгоц дээрх өрөө
- Аяллын даатгал
- УБ – ЗМҮ - УБ галт тэрэгний тасалбар /купе вагон/
- Аяялын турш автобусны 2 талын билет
- Мэргэжлийн хөтөч
- Чежү болон Фукоука хотын өдрийн аялал
- Хөлөг онгоцны үйлчилгээний төлбөр
Багцад ороогүй
- Хөлөг онгоцны дээрх өрөөний үйлчилгээний төлбөр 99,000₮
- Хөлөг онгоц дээрх хувийн хэрэглээний зардал (Төлбөртэй ундаа, тусгай ресторан, спа гэх мэт).
- Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө.
- Зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө авна.
- Усан онгоц дээрх дата
Хүүхдийн үнэ
- Том хүн (12+ нас) - 2,790,000₮
- Хүүхэд (2-11 нас) - 2,590,000₮
- Нярай (0-23 сар)
- Хүүхэд - - 2,590,000₮
- Нярай - 0₮ - Үнэгүй
Бэлтгэл мэдээлэл
- Хоол
- Хөтөлбөрт багтсан