ЖИНИН – ХӨХ ХОТ - ОРДОС ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ АЯЛАЛ
8 хоног 7 шөнөХөнгөн

ЖИНИН – ХӨХ ХОТ – ОРДОС ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ АЯЛАЛ

Огноо сонгох
Хөтөлбөр татах

Аяллын тухай

ЖИНИН – ХӨХ ХОТ - ОРДОС ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ АЯЛАЛ

Өдөр тутмын хөтөлбөр

  1. 1

    УБ - ЗАМЫН ҮҮД

    УБ - Замын үүд чиглэлийн галт тэрэг 16:40-д хөдлөх бөгөөд 1 цагийн өмнө галт тэрэгний буудал дээр цуглана.

    УБ - ЗАМЫН ҮҮД
    🍽 Орой
  2. 2

    ЗАМЫН ҮҮД - ЖИНИН

    • Замын - Үүд – Эрээн чиглэлийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. Эрээн хотод өдрийн хоол өөрсдөө иднэ (40 юань буфет хоол). • Эрээн хотоос Жинин лүү автобусаар 4-5 цаг явна. • Жинин хот дахь 5 одтой 33 төрлийн халуун рашаантай усан амралтын цогцолборт нийтийн амралтын өрөөнд амарна. • Оройн хоол буфет хоол хүссэн хоолоо сонгож амттан, улаан дарс, пиво, олон төрлийн коктелоор сонгон үйлчилүүлнэ. • Оройн хоолны дараа чөлөөт цаг тул 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, бассен зэргээр үйлчлүүлэн орой нь амралтын зааланд амарна. • Тус усан цогцолбор нь дотроо зочид буудалтай бөгөөд нэг өргөн ортой өрөөнд 198 юань төлөөд амарч болно.

    ЗАМЫН ҮҮД - ЖИНИН
    🍽 Орой
  3. 3

    ЖИНИН - МИНИ АВАТАР

    • 07.00-08.30 цагт өглөөний цай. • Хүслийн суварга үзнэ. • Жининь - Мини аватар автобусаар явна. • Мини Аватарт Шилэн гүүр. • Амьтны хүрээлэн үзнэ. • Усан паркд тоглох. • Өдрийн хоолыг өөрсдөө иднэ. • Солонгон гүүр, zipline / 50-100юан / • Мини аватард зочид буудалдаа байрлан орой хоолоо идэн амарна.

    ЖИНИН - МИНИ АВАТАР
    🍽 Өглөө🍽 Орой
  4. 4

    МИНИН АВАТАР-ОРДОС

    Өглөөний цайны дараа Ордос хотын зүг хөдөлнө. Ордост хүрэлцэн ирж Ванжахуй усан парктай буудалд бууна. Чингис хааны онгон үзнэ. Оройн хоол зооглоод буудалдаа амарна.

    МИНИН АВАТАР-ОРДОС
    🍽 Өглөө🍽 Орой
  5. 5

    ОРДОС-ХӨХ ХОТ

    Өглөөний цай ууна. Ордосоос Хөх хот руу явна. Шинжилгээнд хамрагдах хүмүүс өглөөний цай уухгүй. Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдана. Шинжлэх ухааны музей үзнэ. Усан aquarium. Гэрэлт гудамж, чөлөөт цаг.

    ОРДОС-ХӨХ ХОТ
    🍽 Өглөө🍽 Орой
  6. 6

    ХӨХ ХОТ - ЭРЭЭН

    Өглөөний цайгаа ууна, шинжилгээний хариугаа аваад Хөх хотоос Эрээн хот руу явна. Очоод оройн хоолоо зооглоод амарна.

    ХӨХ ХОТ - ЭРЭЭН
    🍽 Өглөө🍽 Өдөр🍽 Орой
  7. 7

    ЭРЭЭН - ЗАМЫН ҮҮД

    Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн, Хил гарах автобусанд суун Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд- Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.

    🍽 Өглөө
  8. 8

    УЛААНБААТАР

    Өглөө 09.20 цагт Улаанбаатарт ирснээр манай аялал өндөрлөнө.

Хүүхдийн үнэ

  • Том хүн - 1,190,000₮
  • Хүүхэд (16-20 нас) - 890,000₮
  • Нярай
  • Хүүхэд 2016-2023он - 16-20 нас - 890,000₮
  • Нярай - 0₮ - Үнэгүй
  • Нярай - 0₮
PDF брошур үзэх

Бэлтгэл мэдээлэл

Хоол
Хөтөлбөрт багтсан