
Шанхай + Тэнгэрийн хаалга шууд нислэгтэй аялал ( Жанжиажэ – Аватар )
Аяллын тухай
10 сарын 8-ны аялал дүүрсэн тул бүртгэл хийхгүй.
Өдөр тутмын хөтөлбөр
- 1
УБ - ШАНХАЙ
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад ШАНХАЙ хотын галт тэрэгний өртөөрүү явж Чанша хотруу хөдөлнө. 21:40-06:52. Энэ өдөр унтлагын галт тэргэнд хононо.

- 2
ЖАНЖИАЖЭ
Өглөө 06:52 цагт Хунан мужийн нийслэл Чаншад хотод буугаад Жанжиажэ хот руу хурдны замаар явна. Өдрийн хоолондоо ороод "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ.
🍽 Өглөө🍽 Өдөр - 3
ЖАНЖИАЖЭ
Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Жанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн, Алтан ташуурын горхи Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсээр зугаална. Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт шовх тэнгэр багандсан өндөр уулс, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Нэмэлт төлбөр төлөөд Баофэн нуурын аялал 208 юань/хүн
🍽 Өглөө🍽 Өдөр - 4
ЖАНЖИАЖЭ
Өглөөний цайгаа уугаад Жажиажэ хотын нутагийн онцлог бараа бүтээгдэхүүн болон цайны дэлгүүрээр орж амталгаа хийж худалдаа хийнэ. Үүний дараа нэмэлт төлбөр төлж хавцлын дунд баригдсан эр зоригийн гүүр гэж нэрлэгдсэн Шилэн гүүрийг үзэх боломжтой. Энэ нэмэлт төлбөртэй. 240 юань Аялалаа дуусгаад орой буудалдаа орж амарна.
🍽 Өглөө🍽 Өдөр - 5
ЖАНЖИАЖЭ - ШАНХАЙ
Өглөөний цайгаа уугаад Жанжиажэ хотын торгоны дэлгүүрээр орж худалдаа хийх боломжтой. Үүний дараа нэмэлт төлбөр төлж Шар луугын агуй үзэх боломтой. 228 юань/хүн Өдрийн хоолоо идээд Чанша хот руу буцна. Чанша хотын галт тэрэгний өртөөнөөс унтлагын галт тэргэнд сууж Шанхай хот руу буцна. Энэ өдөр галт тэргэнд хононо.
🍽 Өглөө🍽 Өдөр - 6
ШАНХАЙ
Өглөө эрт Шанхай хотод ирнэ. Шанхай гол нэрийн хуудас болсон Шанхай хотын телевизийн цамхагаар зочилно. Уг сувдан цамхагийн нийт өндөр нь 468 м өндөр бөгөөд жуулчид хотыг 360 градусаар тольдон харах боломжтой. Шанхай хотын “Зүрхэн гол бурханы сүм” буюу аялал жуулчлалын газраар зочилно. Энэ газар нь Эртний архитектурын цогцолбор дотор байрлах нууцлаг худалдааны гудамж. Үүний дараа Нанжин худалдааны гудамжаар зугаалж худалдаа үйлчилгээний газраар орж зугаална. Шанхай хотын нэрийн хуудас болсон алдарт Bund зочилно. Хуанпу мөрнөөр усан онгоцны аялалдаа гарна.
🍽 Өдөр🍽 Орой - 7
ШАНХАЙ
Шанхай –ЧӨЛӨӨТ ӨДӨР Энэ өдөр Диснейлэнд , амьтаны хүрээлэн зэргийг өөрсдийн зардлаар үзэх боломжтой.
🍽 Өглөө - 8
ШАНХАЙ-УБ
Өглөө эрт босож буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шанхай хотын нисэх онгоцны буудалруу явж нислэгийн бүртгэлээ хийлгэн 07:50 цагт онгоцондоо сууж Улаанбаатар хотруу нисээд 12:00 цагт бууснаар бидний дурсамжид аялал өндөрлөнө.
🍽 Өглөө
Хүүхдийн үнэ
- Том хүн (12+ нас) - 3,660,000₮
- Хүүхэд (2-11 нас) - 3,330,000₮
- Нярай (0-23 сар) - 790,000₮
- Хүүхэд - 3,330,000₮
- 0-23 САРТАЙ НЯРАЙ ХҮҮХЭД - 0-23 нас - 790,000₮
- 9 сарын 19, 10 сарын 10 - Хүүхэд - 3,330,000₮
- 9 сарын 19, 10 сарын 10 - 0-23 САРТАЙ НЯРАЙ ХҮҮХЭД - 0-23 нас - 790,000₮
Бэлтгэл мэдээлэл
- Хоол
- Хөтөлбөрт багтсан