Тайланд
Паттая – Бангкок хотуудын хөтөлбөртэй аялал
Тайландын нийслэл Бангкок болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах аялал.
- 8 өдөр 7 шөнө
- Ойрын хөдлөлт: 12-р сарын 17 · +3 огноо
- Шууд нислэгтэй аялал
Аяллын тойм
Энэ аялалд юу хүлээж байна
https://www.badarchin.mn/pattaya-bangkok/
- Хугацаа
- 8 өдөр 7 шөнө
- Чиглэл
- Тайланд
- Аяллын төрөл
- Шууд нислэгтэй аялал
- Хоол
- Хөтөлбөрт заасан хоол багтсан
- Тээвэр
- Онгоц
8 өдөр
Өдөр тутмын хөтөлбөр
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компаний нислэгээр …. цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Паттая хотын нисэх онгоцны буудал руу зална. Паттая хотын онгоцны буудал Ю-Тапаод …. цагт газардаж хилээр нэвтрээд Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох далайн эргийн амралтын хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Оройн хоолоо Паттая хамгийн өндөр барилга болох Паттая цамхаг ийн 50 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Паттая хотыг харна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

- Оройхоол багтсан
Хоол: Паттая цамхагийн 50 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторан
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

- Өглөөхоол багтсан
- Өдөрхоол багтсан
Хоол: Арлын далайн хоолны ресторан
Өнөөдөр бид Паттая орчмын аяллаа хийнэ. Бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнг зорих ба замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

- Өглөөхоол багтсан
- Өдөрхоол багтсан
- Оройхоол багтсан
Өглөөний цайны дараа бид Рамаяна хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

- Өглөөхоол багтсан
- Оройхоол багтсан
Өглөөний цайны дараа бид улсын нийслэл Бангкок хотыг зорих ба хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. Замдаа бид авьяаслаг наж хорт могойнуудын тоглолт үзүүлбэрийг үзнэ. Бангкок хотын ойролцоо орших Муанг Боран нь Тайландын газрын зураглалын хэлбэрээр байгуулагдсан, 300 гаруй акр талбайг хамрах дэлхийн хамгийн том цэцэрлэгт задгай музей юм. Энд Тайландын өнцөг булан бүрийн түүхэн дурсгалт газрууд, хааны ордон, сүм хийд, хөдөөгийн тосгодын бодит болон багасгасан хувилбаруудыг нэг дор үзэх боломжтой. Орой нь Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр усан онгоцны аялал хийж оройн хоолоо усан онгоц дээрээ амьд тоглолт үзэнгээ иднэ. Бангкокын билэг тэмдэг Icon Siam худалдааны төвөөр зочилно.

- Өглөөхоол багтсан
- Өдөрхоол багтсан
- Оройхоол багтсан
Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Siam Paragon – хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C – хямд бараа болон хүнсний төв, Indra Squire Bazaar – шөнийн зах. Зочид буудал худалдааны дүүрэгт байралсан байгаа.

- Өглөөхоол багтсан
Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

- Өглөөхоол багтсан
Өдөр нь бид Ю-Тапаод хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг …. цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн …. цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.
- Өглөөхоол багтсан
Үнэ ба огноо
Хэзээ, хэдээр
Нэг хүний үнэ
12-р сарын 17-ны хөдлөлт
- Том хүн12-оос дээш нас
- 5,190,000₮
- Ганц хүний өрөөнэмэгдэл
- +1,500,000₮
Энэ аяллын үнэ зочид буудал, багцаас хамаарч өөр. Сонголтоо хийхэд ажилтан эцсийн үнийг баталгаажуулна.
Буудал, багцаар үнэ
Огноо бүрийн нэг хүний үнэ. Ижил үнэтэй огноонуудыг нэг хүснэгтэд нэгтгэв.
12-р сарын 17 — нэг хүний үнэ Буудал Том хүн12-оос дээш нас Хүүхэд 12-оос доош нас (ортой) Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй) Нярай 2-оос доош нас Ганц өрөө Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel ***** Том хүн · 12-оос дээш нас5,190,000₮ Хүүхэд 12-оос доош нас (ортой)5,190,000₮ Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)4,290,000₮ Нярай 2-оос доош насҮнэгүй Ганц хүний өрөө+1,500,000₮ 2027 оны 1-р сарын 7, 14 — нэг хүний үнэ Буудал Том хүн12-оос дээш нас Хүүхэд 12-оос доош нас (ортой) Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй) Нярай 2-оос доош нас Ганц өрөө Паттая: Brighton Grand Hotel Pattaya *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel ***** Том хүн · 12-оос дээш нас5,390,000₮ Хүүхэд 12-оос доош нас (ортой)5,390,000₮ Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)4,390,000₮ Нярай 2-оос доош насҮнэгүй Ганц хүний өрөө+1,500,000₮ 2027 оны 1-р сарын 21 — нэг хүний үнэ Буудал Том хүн12-оос дээш нас Хүүхэд 12-оос доош нас (ортой) Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй) Нярай 2-оос доош нас Ганц өрөө Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****, Паттая: Pattaya Modus Beachfront Resort ***** Том хүн · 12-оос дээш нас4,490,000₮ Хүүхэд 12-оос доош нас (ортой)4,490,000₮ Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)3,690,000₮ Нярай 2-оос доош насҮнэгүй Ганц хүний өрөө+1,500,000₮
Хөдлөх огноонууд(8)
12-р сарын 5, Бямба — 12-р сарын 12
Суудал дүүрсэн
3,890,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Захиалах боломжгүй12-р сарын 10, Пүрэв — 12-р сарын 17
Суудал дүүрсэн
5,190,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Захиалах боломжгүй12-р сарын 17, Пүрэв — 12-р сарын 24
Цөөн суудал
5,190,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
12-р сарын 24, Пүрэв — 12-р сарын 31
Суудал дүүрсэн
5,190,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Захиалах боломжгүй12-р сарын 31, Пүрэв — 1-р сарын 7
Суудал дүүрсэн
5,590,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Захиалах боломжгүй1-р сарын 7, Пүрэв — 1-р сарын 14
Захиалга нээлттэй
5,390,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
1-р сарын 14, Пүрэв — 1-р сарын 21
Захиалга нээлттэй
5,390,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
1-р сарын 21, Пүрэв — 1-р сарын 28
Цөөн суудал
4,490,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Өрөөний үнэ
- Ганцаараа явах (өрөөндөө ганцаараа) - Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****, Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Паттая: Garden Cliff Resort And Spa *****, Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****, Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****, Паттая: Brighton Grand Hotel Pattaya *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel ***** - 1,500,000₮
Үнэ, насны ангилал
- Үнэ нь гарах өдөр, буудлын сонголтоос хамаарна. Доорх хэсгээс сонгоно уу.
Захиалга
Үнийн санал
Ганц хүний өрөө · Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****+1,500,000₮
- 1. Огноо, хүн
- 2. Холбоо барих
Явах огноо
Үнэ: сая ₮, нэг том хүн Цөөн суудалтай
12-р сарын 17 — Цөөн суудал.
Энэ аяллын үнэ буудал, багц, огнооноос хамаарна. Эцсийн үнэ, өрөөний сонголтыг ажилтан баталгаажуулна.
Энэ алхамд мөнгө төлөхгүй.
Багц
Үнэд юу багтсан бэ
Багцад багтсан
- Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз
- Бангкокт 5 одтой зочид буудал
- Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
- аяллын унаа
- хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
- аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
- үзвэрүүдийн тасалбар
Багцад ороогүй
- Утсаар ярих
- интернэт ашиглах
- хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
- аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
- хөтөч орчуулагч
- жолоочид гар цайлгах мөнгө
- Тай массаж
Байрлах газар
Зочид буудал
Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****, Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****
Үнийн сонголт: Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****, Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****
Паттая: Garden Cliff Resort And Spa *****, Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
Үнийн сонголт: Паттая: Garden Cliff Resort And Spa *****, Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
Үнийн сонголт: Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
Паттая: Brighton Grand Hotel Pattaya *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
Үнийн сонголт: Паттая: Brighton Grand Hotel Pattaya *****, Бангкок: Avani Ratchada Bangkok Hotel *****
Буудлын нэрийг хөтөлбөрт бичигдсэнээр харууллаа. «Эсвэл адил зэрэглэлийн» гэж бичсэн бол эцсийн буудлыг захиалга баталгаажих үед ажилтан мэдэгдэнэ.
Анхаарах зүйл
Нөхцөл ба бэлтгэл
Чухал тэмдэглэл
- Өрөөнд ганцаар орох бол 1,500,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх.
- Нярай үнэгүй. Зөвхөн нислэгийн такс төлнө. Ойролцоороор 700,000 төг.
- 12 сарын 31-ны аялал гала оройн хоол буюу хүлээн авалттай.
- Цуцлалт, буцаалт
- Энэ аяллын цуцлалт, буцаалтын нөхцөлийг захиалга баталгаажих үед ажилтан тантай тохирно.
Зургийн эх сурвалж
- Sanctuary of Truth Pattaya — Rolf Heinrich, Köln, CC BY 3.0, Wikimedia Commons
- Skyline of Pattaya city from the Ocean Lana, Cafe Ferry — iMahesh, CC BY-SA 4.0, Wikimedia Commons
- Koh Larn island from Jomtien Beach Thailand by Don Ramey Logan — Don Ramey Logan, CC BY-SA 4.0, Wikimedia Commons
- Nong Nooch Garden — Christoph Jackel (WMDE), CC BY 4.0, Wikimedia Commons
- Bangkok - Santichaiprakarn Throne Hall at golden hour Jan 2024 — Dominic Nelson, CC BY-SA 4.0, Wikimedia Commons
- Bangkok - Rama VIII Bridge at sunrise Jan 2024 — Dominic Nelson, CC BY-SA 4.0, Wikimedia Commons
- Siam paragon Shopping center,Pathum Wan, Bangkok, Thái Lan - panoramio — trungydang, CC BY 3.0, Wikimedia Commons
- Pattaya beach — Vyacheslav Argenberg, CC BY 4.0, Wikimedia Commons