1 / 8

Тайланд

БАНГКОК – ПАТТАЯ хөтөлбөртэй илүү боломжын үнэтэй аялал МИАТ шууд нислэг

Тайландын Бангкок болон Паттая хотуудад 8 өдрийн аялал. МИАТ шууд нислэгтэй.

  • 8 өдөр 7 шөнө
  • Ойрын хөдлөлт: 12-р сарын 9 · +7 огноо
  • Шууд нислэгтэй аялал

Аяллын тойм

Энэ аялалд юу хүлээж байна

Өрөөнд ганцаар орох бол 1,190,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх. Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 490,000 төг.

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Чиглэл
Тайланд
Аяллын төрөл
Шууд нислэгтэй аялал
Хоол
Хөтөлбөрт заасан хоол багтсан
Тээвэр
Онгоц

8 өдөр

Өдөр тутмын хөтөлбөр

  1. Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь бид оройн хоолоо идэхээр явна. Бид Ихэр цамхаг гэх алдартай ресторнд буффет хоол идээд буцаж буудалдаа хүргүүлэн амрана. Манай зочид буудал байрлал сайтай бөгөөд мөнгө солиулах, шорт зэрэг хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авах боломжтой. Зочид буудал доороо худалдааны төвтэй.

    Wat Arun
    • Оройхоол багтсан

    Хоол: Ихэр цамхаг ресторн

    The Bazaar Hotel Bangkok

  2. Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзэх ба Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр завиар аялал хийнэ. Үүний дараа Cиам усан паркт очиж буффет өдрийн хоолоо идээд үргэлжлүүлэн чөлөөтэй парк дээрээ тоглож наадна. Үдэш бид гудамжны хоолны алдартай газар болох Жодд шөнийн яармаг (Jodd Fair Night Market) үдэш очино. Ямар ч зочдод хамгийн тохиромжтой газар гэгддэг бөгөөд гудамжны амтат хоол идэж болно. Энд бид 3 цаг болно. Дараа бид буцаж буудалдаа хүргүүлэн амрана.

    Grand Palace Bangkok
    • Өглөөхоол багтсан
    • Өдөрхоол багтсан

    Хоол: Cиам усан парк

    The Bazaar Hotel Bangkok

  3. Өглөөний цайны дараа бид Тайландын дээд ангилалын эрдэнэс үнэт эдлэлийн төв өөр зочилж шүр сувд худалдан авч болно. Дараа нь бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнгээр аялж уг хүрээлэнгийн Сиам соёл, зааны шоу зэрэг тоглолтуудыг үзэж сонирхоно. Мөн энд та заан унаж үзэж болно. Үүний дараа бид Паттаяа цамхагт очиж өдрийн хоолоо идэх ба 260 метрийн өндрөөс та эргэн тойрныг тольдох болно. Бид унаандаа суун цааш явж хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Дараа нь жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Алказар Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

    Nong Nooch Garden
    • Өглөөхоол багтсан
    • Өдөрхоол багтсан
    • Оройхоол багтсан

    Pattaya Modus Beachfront Resort

  4. Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Үдээс хойш бид Тай массажны төвд очино (таны хүслээс шалтгаалаад тусдаа төлбөртэй байж болно). Оройн хоолны дараа Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Терминал 21 (Terminal 21) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. Автобус гадаа хүлээж байна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

    ШҮРЭН АРЛЫН АЯЛАЛ
    • Өглөөхоол багтсан
    • Өдөрхоол багтсан
    • Оройхоол багтсан

    Хоол: арлын далайн хоолны ресторан

    Pattaya Modus Beachfront Resort

  5. Энэ өдөр сэрүүлэггүй. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой. Ингэж удаан аялсан та нэг өдрийг сайхан амарч өнгөрүүлэх эрхтэй.

    ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөөхоол багтсан

    Pattaya Modus Beachfront Resort

  6. Өглөөний цайны дараа өөрсдийн хүссэнээр өнгөрөөх чөлөөт өдөр юм. Та бүхэн доорх зөвөлгөөний дагуу амарч, аялж болох юм.

    Sanctuary of Truth Pattaya
    • Өглөөхоол багтсан

    Pattaya Modus Beachfront Resort

  7. Өглөөний цайны дараа бид зочид буудлаа хүлээлгэж өгөөд Бангкок хот руу буцна. Замдаа хорт могой хаан наж могойн бэсрэг тоглолт ыг үзэж сонирхох ба та бүхэн эрүүл мэндийн бүтээгдхүүн худалдан авч болно.Дараа нь Itawon korea очиж буффет шарсан мах иднэ. Паттая хот болон Тайландын булангийн гайхамшигтай алсын үзэмжийг өндрөөс харж, эргэлддэг ресторанд буфет өдрийн хоолоор зооглоно. Үдээс хойш манай багаас аялагч нараа хэд хэдэн дэлгүүрээр оруулна. Орон нутгийн 88 нэртэй бэлэг дурсгал бараа бүтээгдэхүүний төв , King Power – Татваргүй худалдааны төв гэх мэт. Орой нь Бангкок хотын төвд байрлах зочид буудалдаа бууж амарна.

    Wat Arun
    • Өглөөхоол багтсан
    • Өдөрхоол багтсан

    Хоол: Itawon korea

    Cassia Rama 9 Bangkok by Banyan Group

  8. Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Өдөр нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.

    Chao Phraya Bangkok sunset
    • Өглөөхоол багтсан

Үнэ ба огноо

Хэзээ, хэдээр

Нэг хүний үнэ

12-р сарын 9-ны хөдлөлт

Том хүн12 дээш нас
5,290,000₮
Ганц хүний өрөөнэмэгдэл
+1,190,000₮

Энэ аяллын үнэ зочид буудал, багцаас хамаарч өөр. Сонголтоо хийхэд ажилтан эцсийн үнийг баталгаажуулна.

Буудал, багцаар үнэ

Огноо бүрийн нэг хүний үнэ. Ижил үнэтэй огноонуудыг нэг хүснэгтэд нэгтгэв.

  • 12-р сарын 9 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortТом хүн · 12 дээш нас5,290,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)4,390,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)3,290,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮
  • 12-р сарын 16 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortТом хүн · 12 дээш нас4,990,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)4,390,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)3,290,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮
  • 2027 оны 1-р сарын 27 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortT-6Том хүн · 12 дээш нас4,990,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)4,390,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)3,290,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮
  • 2027 оны 2-р сарын 3 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortT-7Том хүн · 12 дээш нас4,990,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)4,390,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)3,290,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮
  • 2027 оны 2-р сарын 10, 24 · 2027 оны 3-р сарын 3 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortТом хүн · 12 дээш нас4,490,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)3,990,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)2,890,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮
  • 2027 оны 3-р сарын 10 — нэг хүний үнэ
    БуудалТом хүн12 дээш насХүүхэд 2-12 нас (ортой)Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)Нярай 2 нас хүртэлГанц өрөө
    The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront ResortТом хүн · 12 дээш нас4,490,000₮Хүүхэд 2-12 нас (ортой)4,090,000₮Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)2,890,000₮Нярай 2 нас хүртэлҮнэгүйГанц хүний өрөө+1,190,000₮

Хөдлөх огноонууд(10)

  • 12-р сарын 2, Лхагва — 12-р сарын 9

    Суудал дүүрсэн

    4,990,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

    Захиалах боломжгүй
  • 12-р сарын 9, Лхагва — 12-р сарын 16

    Захиалга нээлттэй

    5,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 12-р сарын 16, Лхагва — 12-р сарын 23

    Захиалга нээлттэй

    4,990,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 1-р сарын 27, Лхагва — 2-р сарын 3

    Захиалга нээлттэй

    4,990,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 2-р сарын 3, Лхагва — 2-р сарын 10

    Захиалга нээлттэй

    4,990,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 2-р сарын 10, Лхагва — 2-р сарын 17

    Захиалга нээлттэй

    4,490,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 2-р сарын 17, Лхагва — 2-р сарын 24

    Суудал дүүрсэн

    4,490,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

    Захиалах боломжгүй
  • 2-р сарын 24, Лхагва — 3-р сарын 3

    Захиалга нээлттэй

    4,490,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

Өрөөний үнэ

  • Ганцаараа явах (өрөөндөө ганцаараа) - The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront Resort - 1,190,000₮

Үнэ, насны ангилал

  • Үнэ нь гарах өдөр, буудлын сонголтоос хамаарна. Доорх хэсгээс сонгоно уу.

Захиалга

Үнийн санал

5,290,000₮
нэг том хүний үнэ

Ганц хүний өрөө · The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront Resort+1,190,000₮

  1. 1. Огноо, хүн
  2. 2. Холбоо барих

Явах огноо

2026 оны 12-р сар
1345678101112131415171819202122232425262728293031

Үнэ: сая ₮, нэг том хүн

Том хүн
12 дээш нас · 5,290,000₮
2
Хүүхэд 2-12 нас (ортой)
2-12 нас · 4,390,000₮
0
Хүүхэд 2-12 нас (ор эзлэхгүй)
2-12 нас · 3,290,000₮
0
Нярай 2 нас хүртэл
2 нас хүртэл · Үнэгүй
0
Тооцоолсон үнэ10,580,000₮

Энэ аяллын үнэ буудал, багц, огнооноос хамаарна. Эцсийн үнэ, өрөөний сонголтыг ажилтан баталгаажуулна.

Энэ алхамд мөнгө төлөхгүй.

Багц

Үнэд юу багтсан бэ

Багцад багтсан

  • Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар шууд нислэгийн билетний үнэ
  • Бангкокт 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
  • Паттаяд далайн эргийн 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
  • аяллын унаа
  • хөтөлбөрт бичигдсэн хоол үйлчилгээ
  • аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • үзвэрүүдийн тасалбар
  • хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
  • аяллын даатгал

Багцад ороогүй

  • Сим карт (36,000 төгрөг)
  • аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • аяллын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ

Байрлах газар

Зочид буудал

The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront Resort

Үнийн сонголт: The Bazaar Hotel Bangkok, Pattaya Modus Beachfront Resort

Буудлын нэрийг хөтөлбөрт бичигдсэнээр харууллаа. «Эсвэл адил зэрэглэлийн» гэж бичсэн бол эцсийн буудлыг захиалга баталгаажих үед ажилтан мэдэгдэнэ.

Анхаарах зүйл

Нөхцөл ба бэлтгэл

Чухал тэмдэглэл

  • Өрөөнд ганцаар орох бол 1,190,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх.
  • Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 490,000 төг.
Цуцлалт, буцаалт
Энэ аяллын цуцлалт, буцаалтын нөхцөлийг захиалга баталгаажих үед ажилтан тантай тохирно.
Хөтөлбөрийг PDF-ээр татах

Зургийн эх сурвалж

4,490,000₮

-с эхлэн · нэг том хүн