Өвөр Монгол · Чунчин · Хятад
Чунчин хотын 8 шөнө 9 өдрийн аялал
Чунчин хотын амьтны хүрээлэн, худалдааны төв, далайн аквариум, халуун рашаан зэрэг үзвэрүүдтэй аялал.
- 9 өдөр 8 шөнө
- Ойрын хөдлөлт: 11-р сарын 29 · +4 огноо
- Газар + нислэг хосолсон
Аяллын тойм
Энэ аялалд юу хүлээж байна
Чунчин хотын 8 шөнө 9 өдрийн аялал
- Хугацаа
- 9 өдөр 8 шөнө
- Чиглэл
- Өвөр Монгол (Хятад), Чунчин (Хятад)
- Аяллын төрөл
- Газар + нислэг хосолсон
- Хоол
- Хөтөлбөрт заасан хоол багтсан
- Тээвэр
- Галт тэрэг, Онгоц
9 өдөр
Өдөр тутмын хөтөлбөр
Энэ өдөр эрхэм аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирсэн байна. 16:10 цагт галт тэргэнд сууж эхэлнэ. 16:40 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно.
Галт тэрэг
Маргааш нь 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно. Эрээн хотод орж ирээд аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хөх хот руу автобусаар явна. Хөх хотод ирсний дараа 22:15 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 01:00 цагт буугаад буудал руугаа явж амарна.
Чунчин
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа автобусаар дараах газруудыг үзнэ. - Чунчин хотын амьтны хүрээлэн рүү явна. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг. - Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна. Энэхүү барилга нь Хонг Конг Лэнд групп компани санаачлан боловсруулсан арилжаа худалдаа бизнесийн хамгийн анхны том төсөл юм. Энэхүү төслийн барилга нь 420,000м² талбай бүхий хот суурин газрыг байгалийн цогцолбортой хослуулсан бөгөөд 42 метрийн өндөр тааз (B1–L5), 300 зүйлийн 70,000 ургамал, шилэн бөмбөгөр оройтой тул гаднаас саатдгүй нар гэрэлтдэг. Мөн 25 метрийн өндөр дотор хүрхрээ, дүүжин тэнгэрийн зам багтдаг. Энэхүү худалдааны төв нь 2021 оны 4 сарын 23 ны өдөр нээлтээ хийсэн юм. - Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно. - Анхны дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм. - Мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. - Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Мөн хотын төвөөр урсах мөрнөөр Круйз аялалд хамрагдана. Үүний дараа буудал руугаа явж, алжаалаа тайлан амарна.
- Өглөөхоол багтсан
- Өдөрхоол багтсан
- Орой· багтаагүй
Чунчин
Өглөөний цайгаа уусны дараа автобусанд суун Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой. Үүний дараа Чунчин хотын халуун рашаанруу явна. Энэхүү халуун рашаан Хятадын Чунчин хотын 4А зэрэглэлийн тансаг зэрэглэлийн халуун рашаантай амралт зочид буудлын цогцолбор юм. Мөн бүх насныханд тохирсон гэдгээрээ онцлог юм. Орой нь буудал руугаа явж амарна.
- Өглөөхоол багтсан
- Өдөрхоол багтсан
- Орой· багтаагүй
Чунчин
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломтой газруудаар аялах болон шоппин хийж цагийг өнгөрүүлэн амарна.
- Өглөөхоол багтсан
- Өдөр· багтаагүй
- Орой· багтаагүй
Чунчин
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломтой газруудаар аялах болон шоппин хийж цагийг өнгөрүүлэн амарна.
- Өглөөхоол багтсан
- Өдөр· багтаагүй
- Орой· багтаагүй
Чунчин
Өглөө эрт 05:00 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагт Хөх хот руу нисээд 09:15 цагт Хөх хотод ирнэ. Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна. энэ өдөр Хөх хотод чөлөөтэй шоппин хийх боломжтой.
- Өглөөхоол багтсан
- Өдөр· багтаагүй
- Орой· багтаагүй
Хөх хот
Энэ өдөр эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд хил гарах унаанд сууж Замын үүдэд орно. 18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- Өглөөхоол багтсан
- Өдөр· багтаагүй
- Орой· багтаагүй
Галт тэрэг
09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.
Үнэ ба огноо
Хэзээ, хэдээр
Нэг хүний үнэ
11-р сарын 29-ны хөдлөлт
- Том хүн12+ нас
- 2,290,000₮
- Нярай0-1,9 настай нярай: 580 юань
- Тодруулж мэдээлэл аваарай
Энэ аяллын үнэ зочид буудал, багцаас хамаарч өөр. Сонголтоо хийхэд ажилтан эцсийн үнийг баталгаажуулна.
Сонголтоор үнэ
Огноо бүрийн нэг хүний үнэ. Ижил үнэтэй огноонуудыг нэг хүснэгтэд нэгтгэв.
11-р сарын 29 · 12-р сарын 6, 13, 20, 27 — нэг хүний үнэ Үнэ Том хүн12+ нас Хүүхэд Үнэ Том хүн · 12+ нас2,290,000₮ Хүүхэд2,090,000₮
Хөдлөх огноонууд(5)
11-р сарын 29, Ням — 12-р сарын 7
Захиалга нээлттэй
2,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
12-р сарын 6, Ням — 12-р сарын 14
Захиалга нээлттэй
2,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
12-р сарын 13, Ням — 12-р сарын 21
Захиалга нээлттэй
2,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
12-р сарын 20, Ням — 12-р сарын 28
Захиалга нээлттэй
2,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
12-р сарын 27, Ням — 1-р сарын 4
2 суудал үлдсэн
2,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна
Үнэ, насны ангилал
- Том хүн - 2,290,000₮
- Хүүхэд - 2,090,000₮
Захиалга
Үнийн санал
- 1. Огноо, хүн
- 2. Холбоо барих
Явах огноо
Үнэ: сая ₮, нэг том хүн Цөөн суудалтай
Энэ аяллын үнэ буудал, багц, огнооноос хамаарна. Эцсийн үнэ, өрөөний сонголтыг ажилтан баталгаажуулна.
Энэ алхамд мөнгө төлөхгүй.
Багц
Үнэд юу багтсан бэ
Багцад багтсан
- Амьтны хүрээлэн үзэх тасалбар
- Лицзиба хөнгөн галт тэргэнд суух тасалбар
- Далайн аквариум үзэх тасалбар
- Халуун рашаан тоглох тасалбар
- Круйз аяллын тасалбар
Анхаарах зүйл
Нөхцөл ба бэлтгэл
Чухал тэмдэглэл
- Осол гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай бол албан ёсны эмнэлэгт үзүүлж, даатгалын нөхөн төлбөрт хамрагдах боломжтой.
- 60 ба түүнээс дээш насны хүмүүс, эсвэл архаг өвчтэй хүмүүс эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай.
- Цуцлалт, буцаалт
- Энэ аяллын цуцлалт, буцаалтын нөхцөлийг захиалга баталгаажих үед ажилтан тантай тохирно.
Зургийн эх сурвалж
- Hongyadong night — GeoffLeng, CC BY-SA 4.0, Wikimedia Commons