Япон Токио, Фүжи аялал
6 хоног 5 шөнөХөнгөн

Япон Токио, Фүжи аялал

Огноо сонгох
Хөтөлбөр татах

Аяллын тухай

Доорх үнэд 2 талын нислэгийн тийз ороогүй.

Өдөр тутмын хөтөлбөр

  1. 1

    Улаанбаатар → Токио (Нарита) → Skytree

    Чингис хаан олон улсын нисэх буудлаас Токио чиглэлд ойролцоогоор 5 цаг ниснэ. Нарита нисэх буудал дээр манай хөтөч угтаж, Токио хотын бэлгэ тэмдэг болсон Skytree цамхагийн ажиглалтын тавцангаас хотын үзэсгэлэнт панорамыг сонирхоно. Орой буудалдаа байрлаж, оройн хоолоо буудал дээрээ авна.

    Улаанбаатар → Токио (Нарита) → Skytree
    🍽 Орой🏨 3 одтой зочид буудал
  2. 2

    Токио хотын аялал

    Өглөөний цайны дараа хиймэл арал Одайба руу зорчиж, Солонгон гүүр болон Эрх чөлөөний хөшөөг сонирхоно. Uniqlo, H&M, Zara зэрэг дэлгүүрээр худалдан авалт хийх цагтай. Үргэлжлүүлэн Асакуса дүүргийн эртний Сэнсожи сүмээр зочилж, өдрийг Шибуяагийн алдарт замын уулзвар болон Хачико нохойн хөшөөгөөр өндөрлөнө.

    Токио хотын аялал
    🍽 Өглөө🏨 3 одтой зочид буудал
  3. 3

    Фүжи уул - Аши нуур

    Эрт хөдөлж Фүжи уулын чиглэлд зорчино. Аши нуур дээр далайн дээрэмчний хэлбэртэй онгоцоор 40 минутын аялал хийнэ. Дараа нь кабелен замаар галт уулын идэвхтэй бүсэд гарч, газрын дулаанаар чанасан алдарт "хар өндөг"-ийг амтална. Орой буудлынхаа халуун рашаанд биеэ тайвшруулна.

    Фүжи уул - Аши нуур
    🍽 Өглөө🍽 Орой🏨 Халуун рашаантай зочид буудал
  4. 4

    Ширайто хүрхрээ → Фүжи уулын тавцан → Токио

    Ширайто хүрхрээгээр зочилно. Улмаар Фүжи уулын үзэмжит тавцангаас уул, таван давхар суварга, интоорын цэцэрлэгийг нэг дүр зурагт багтаан гэрэл зураг авах боломжтой. Дараа нь Токио руу буцна. Хүсвэл Готемба аутлет эсвэл Фүжи уулын 5-р буудлаар нэмэлтээр зочилж болно.

    Ширайто хүрхрээ → Фүжи уулын тавцан → Токио
    🍽 Өглөө🏨 3 одтой зочид буудал
  5. 5

    Токио - чөлөөт өдөр

    Чөлөөт өдөр. Аялагчид өөрийн сонирхлоор худалдан авалт хийх, Диснейлендээр зочлох эсвэл хотоор чөлөөтэй зугаалах боломжтой.

    Токио - чөлөөт өдөр
    🍽 Өглөө🏨 3 одтой зочид буудал
  6. 6

    Токио (Нарита) → Улаанбаатар

    Буудал дээрээ өглөөний цай уугаад Нарита нисэх буудал руу хөдөлнө. Онгоцны хуваарийн дагуу татваргүй дэлгүүрээр худалдан авалт хийж, эх орондоо буцна.

    Токио (Нарита) → Улаанбаатар
    🍽 Өглөө

Багцад багтсан

  • Хөтөч
  • Зочид буудал ⭐⭐⭐
  • Аяллын унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Сонгогдсон үзвэр үйлчилгээ

Багцад ороогүй

  • Олон улсын онгоцны тийз (ирэх, буцах)

Чухал тэмдэглэл

  • Доорх үнэд 2 талын нислэгийн тийз ороогүй

Хүүхдийн үнэ

  • Том хүн (12+ нас) - 3,490,000₮
  • Хүүхэд (2-12 нас) - 3,250,000₮
  • Нярай (0-2 нас)
  • Хүүхэд 2-12 нас - 2-12 нас - 3,250,000₮
  • Нярай 0-2 нас - 0-2 нас - 0₮ - Үнэгүй
  • Баасан гараг бүр - Хүүхэд 2-12 нас - 2-12 нас - 3,250,000₮
  • Баасан гараг бүр - Нярай 0-2 нас - 0-2 нас - 0₮
PDF брошур үзэх

Бэлтгэл мэдээлэл

Зочид буудал
3 одтой зочид буудал, Халуун рашаантай зочид буудал
Хоол
Хөтөлбөрт багтсан
Гарах өдрийн дүрэм
7 хоног бүрийн Баасан гарагт