
Чунчин- Жанжиажэ (Тэнгэрийн хаалга / Аватар) газар нислэг хосолсон аялал
Аяллын тухай
ГАЗАР НИСЛЭГ ХОСОЛСОН 9 ШӨНӨ 10 ӨДӨР
Өдөр тутмын хөтөлбөр
- 1
Улаанбаатар-Замын-Үүд
Аялагчид эхний өдөр өдрийн 15:30 минутад олон улсын галт тэрэгний буудалд цугларч 16:40 минутад хөдөлж өглөө 07:20-д Замын-Үүдэд хүрч очно.

- 2
Замын-Үүд-Эрээн-Хөххот-Чунчин
Өглөө Замын-Үүдэд газардсны дараагаар Эрээний хил нэвтэрч өдрийн хоолоо зооглосны (өөрсдийн зардлаар) дараагаар Хөххот руу автобусаар /ойролцоогоор 5цаг орчим/ явж Хөххотоос Чунчин хот руу нисч орой зочид буудалдаа өрөөгөө хүлээж аваад амрана.

- 3
Чунчин - Жанжиажэ
Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараагаар хурдны галт тэргээр Жанжиажэ хот руу хөдөлнө. Өдрийн хоолоо зооглосны дараа “Тэнгэрийн хаалга”- ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн дүүжин зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно. Мөн жанжиажэгийн хамгийн алдарт торгоны дэлгүүрээр зочлох болно. Нэмэлт: Үнэгэн сахиусны домог тоглолт:300 юань/хүн
🍽 Өглөө🍽 Өдөр - 4
ЖАНЖИАЖЭ-Ойн цэцэрлэгт хүрээлэн(Аватар уул)
Энэ өдөр бид бүгд өглөөний цай уусны дараа “эрүүл мэндийн музей”-ээр зочилно. Үүний дараа Аватар уул буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн] Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэг хүрээлэнгээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.
🍽 Өглөө🍽 Орой - 5
Гранд хавцалын үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараагаар Гранд хавцлын үзэсгэлэнт газрыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 436м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой. Нэмэлт: Зиплайн+VR+слайд 240юань/хүн Шар луугийн агуй 280юань/хүн
🍽 Өглөө🍽 Өдөр - 6
Жанжиажэ-Чунчин Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уусны дараа буцаад Чунчин хот руу хурдны галт тэрэгээр хөдлөх болно. Чунчин хотод ирсний дараагаар өдрийг чөлөөтөөр өнгөрүүлэхээс гадна OUTLET дэлгүүр орж болно. /Жич: Жанжиажэд outlet байхгүй тул та outlet орох бол Чүнчиний outlet орох боломжтой.
🍽 Өглөө - 7
Чунчин хотын аялал
Өглөөний цайгаа амтархан зооглосны дараа Чунчин хотын хамгийн том амьтны хүрээлэн /250+орчим амьтад байгаа/-д зочилно. Хамгийн алдартай нь 🐼 хулсны баавгай (panda). Үүний дараагаар өдрийн хоолоо зооглоно. LongmenHao Old Street Хуучны архитектур уламжлалт барилгууд хадгалагдан үлдсэн түүхэн gудамж + орчин үеийн кафе, дэлгүүрүүд. Эндээс Хөх мөрөн болон хотын өнгө үзэмжийн хослолыг харах боломжтой. Kuixing Building Хотын онцлог болсон төв талбай. Уулархаг газар дээр баригдсан тул нэг талаасаа 1 давхар, Нөгөө талаасаа 22 давхар мэт өвөрмөц барилга ба дээврээр нь гудамж явж болдог сонирхолтой байгууламжийг үзэж сонирхох болно. Hongya Cave Уулын энгэр дагуу баригдсан, уламжлалт Хятадын хэв маягтай олон давхар худалдаа, зоог, аялал жуулчлалын цогцолбор. Оройн гэрэлтүүлэг асах үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг тул Чунчиний хамгийн алдартай үзвэрүүдийн нэг юм. Зураг авах хамгийн алдартай spot. Jiefangbei Monument Чунчиний төв, чөлөөлөлтийн дурсгалын хөшөө бөгөөд хотын хамгийн алдартай төв талбай юм. Оройн хоол идсэний дараагаар шоппинг хийх боломжтой. Нэмэлт: Хөх мөрний завьтай аялал: 300юань/хүн
🍽 Өглөө🍽 Орой - 8
Чунчин-Хөххот-Эрээн
Өглөөний цайны дараагаар зочид буудлаа хүлээлгэж өгөөд Хөххотын зүг ниснэ. Хөххотод буусны дараагаар Эрээн хот руу автобусаар (ойролцоогоор 5цаг) хүрч очоод зочид буудалд өрөөгөө хүлээж аваад амрана.
🍽 Өглөө🍽 Өдөр - 9
Эрээн-Замын Үүд-Улаанбаатар
Үдээс өмнө чөлөөт цаг ба өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд хил гарах автобусанд сууж Замын Үүд орох болно. Оройн 18:05-н галт тэрэгээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
- 10
Улаанбаатар
Өглөөний 09:20-д улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
Хүүхдийн үнэ
- Том хүн (12+ нас) - 2,990,000₮
- Хүүхэд (2-11 нас) - 2,590,000₮
- Нярай (0-23 сар) - 390,000₮
- Хүүхэд - 2,590,000₮
- 10 сарын 08, 10 сарын 22, 11 сарын 05 - Хүүхэд - 2,590,000₮
Бэлтгэл мэдээлэл
- Хоол
- Хөтөлбөрт багтсан