1 / 6

Бээжин · Хятад

ЭРЭЭН – ЖАНЖИАКӨҮ – ТЯНЬЖИН – БЭЭЖИН (ХУДАЛДАА)

Жанжиакөү, Тяньжин, Бээжингээр аялж, олон улсын худалдааны хотоор дэлгүүр хэсэн, Бээжинд бүтэн өдөр чөлөөтэй байх намар, өвлийн газрын аялал.

  • 8 өдөр 7 шөнө
  • Ойрын хөдлөлт: 12-р сарын 3 · +3 огноо
  • Газрын аялал

Аяллын тойм

Энэ аялалд юу хүлээж байна

Улаанбаатараас галт тэргээр хөдөлж, Эрээнээр дамжин Жанжиакөү, Тяньжин, Бээжин хотоор аялах намар, өвлийн 8 өдөр 7 шөнийн аялал. Тяньжиний Европ хэв маягийн Таван өргөн чөлөө, лаан баримлын музей, Хайхэ голын эрэг, Гуань олон улсын худалдааны хот, Бээжингийн «Шувууны үүр», «Усан шоо» цогцолборыг үзэж, Бээжинд бүтэн өдрийн чөлөөт цагтай. Universal Studios-д очих бол зардлаа өөрөө хариуцна.

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Чиглэл
Бээжин (Хятад)
Аяллын төрөл
Газрын аялал
Хоол
Хөтөлбөрт заасан хоол багтсан
Тээвэр
Галт тэрэг, Автобус

8 өдөр

Өдөр тутмын хөтөлбөр

  1. УБ - Замын Үүд чиглэлийн галт тэрэг 16:40-д хөдлөх бөгөөд 1 цагийн өмнө галт тэрэгний буудал дээр цуглана.

  2. Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. Эрээн хотод түр амарч, өдрийн хоолоо өөрсдөө иднэ. Дараа нь автобусаар Жанжиакөү хотыг зорино. Оройн хоолны дараа Жанжиакөүгийн шөнийн захад чөлөөт цагтай.

    ЗАМЫН ҮҮД – ЭРЭЭН – ЖАНЖИАКӨҮ
    • Өглөө· багтаагүй
    • Өдөр· багтаагүй
    • Оройхоол багтсан

    Жанжиакөү

  3. Өглөөний цайны дараа Тяньжин хотыг зорино. Таван өргөн чөлөөгөөр аялна. Ойролцоогоор 1.28 км² талбайтай энэ бүс нь Англи, Франц, Итали, Герман, Испани зэрэг орны архитектурын хэв маяг, Сэргэн мандалтын, сонгодог болон барокко шийдлийг нэг дор харуулдаг. Дараа нь алдартнуудын лаан баримлын музейг үзнэ. Тус музейд улс төр, цэрэг, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёл, бизнесийн салбарын 200 гаруй хүний лаан баримал бий. Эртний соёлын гудамж болон Хүнсний гудамжаар зочилж, уламжлалт гар урлал, нутгийн алдартай дэлгүүрүүд, Тяньжиний бууз болон амттануудтай танилцана. Гудамжны төвд байрлах Тяньхоу сүм нь хотын түүхийг гэрчлэх дурсгалт газар юм. Эцэст нь «Бяцхан Ром» хэмээн нэрлэгддэг Хайхэ голын Европ хэв маягийн гудамжаар аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

    ЖАНЖИАКӨҮ – ТЯНЬЖИН
    • Өглөөхоол багтсан
    • Өдөр· багтаагүй
    • Оройхоол багтсан

    Тяньжин

  4. Өглөөний цайны дараа Тяньжин хотод чөлөөт цаг өнгөрүүлнэ. Дараа нь Гуань олон улсын худалдааны хот буюу Юндинчэн худалдааны цогцолборыг зорино. Энэ төвд Бээжин орчмын худалдааны бүсүүд болон улсын үйлдвэрлэлийн бүсээс ирсэн 4000 гаруй худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгч ажилладаг. Эмэгтэй, эрэгтэй хувцас, өвлийн хүрэм, гутал, өмд, хүүхдийн хувцас, цүнх, арьсан эдлэл, сүлжмэл дотуур хувцас зэрэг олон төрлийн бараатай тул нэг дороос худалдан авалт хийх боломжтой. Мөн Бээжингийн «Шувууны үүр» цэнгэлдэх хүрээлэн болон «Усан шоо» цогцолборын гадна үзэмжийг үзэж, оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.

    ТЯНЬЖИН – БЭЭЖИН
    • Өглөөхоол багтсан
    • Өдөр· багтаагүй
    • Оройхоол багтсан

    Бээжин

  5. Өглөөний цайны дараа Бээжинд бүтэн өдрийн чөлөөт цагтай. Хүсвэл Бээжингийн Universal Studios амралтын цогцолборт өдрийг өнгөрүүлж болох бөгөөд тасалбар болон бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Цогцолборт Universal сэдэвчилсэн парк, Universal CityWalk болон хоёр амралтын зочид буудал багтдаг. Кун-фу Панда, Трансформерс, Минионууд, Харри Поттерын шидэт ертөнц, Юрийн галавын ертөнцийн Нублар арал, Холливуд, Ирээдүйн усан ертөнц гэсэн долоон сэдэвчилсэн бүстэй. Мөн 37 тоглоом, үзвэр, 24 тайзны үзүүлбэр, 80 хоолны газар, 30 худалдааны цэгтэй.

    БЭЭЖИН
    • Өглөөхоол багтсан
    • Өдөр· багтаагүй
    • Орой· багтаагүй

    Бээжин

  6. Өглөөний цайны дараа автобусаар Эрээн хотыг зорино. Замдаа аутлет худалдааны төвөөр орно. Эрээнд хүрэлцэн ирсний дараа чөлөөт цагтай бөгөөд оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлана.

    Great Wall Badaling
    • Өглөөхоол багтсан
    • Өдөр· багтаагүй
    • Оройхоол багтсан

    Эрээн

  7. Өглөөний цай. Эрээн хотод чөлөөт цаг өнгөрүүлнэ. 12.00 цагт хил гаалиар гарч Замын-Үүдэд ирнэ. 18.00 цагт хөдлөх Замын-Үүд УБ чиглэлийн галт тэргэнд сууна.

    • Өглөөхоол багтсан
    • Өдөр· багтаагүй
    • Орой· багтаагүй
  8. Өглөө 09.20 цагт Улаанбаатарт ирснээр манай аялал өндөрлөнө.

Үнэ ба огноо

Хэзээ, хэдээр

Нэг хүний үнэ

12-р сарын 3-ны хөдлөлт

Том хүн12+ нас
1,290,000₮

Энэ аяллын үнэ зочид буудал, багцаас хамаарч өөр. Сонголтоо хийхэд ажилтан эцсийн үнийг баталгаажуулна.

Сонголтоор үнэ

Огноо бүрийн нэг хүний үнэ. Ижил үнэтэй огноонуудыг нэг хүснэгтэд нэгтгэв.

  • 12-р сарын 3, 17, 22, 29 — нэг хүний үнэ
    ҮнэТом хүн12+ насХүүхэдНярай
    ҮнэТом хүн · 12+ нас1,290,000₮Хүүхэд990,000₮НярайҮнэгүй

Хөдлөх огноонууд(4)

  • 12-р сарын 3, Пүрэв — 12-р сарын 10

    Захиалга нээлттэй

    1,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 12-р сарын 17, Пүрэв — 12-р сарын 24

    Захиалга нээлттэй

    1,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 12-р сарын 22, Мягмар — 12-р сарын 29

    Захиалга нээлттэй

    1,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

  • 12-р сарын 29, Мягмар — 1-р сарын 5

    Захиалга нээлттэй

    1,290,000₮-стом хүн · сонголтоос хамаарна

Үнэ, насны ангилал

  • Том хүн - 1,290,000₮
  • Хүүхэд - 990,000₮
  • Нярай - Үнэгүй

Захиалга

Үнийн санал

1,290,000₮
нэг том хүний үнэ
  1. 1. Огноо, хүн
  2. 2. Холбоо барих

Явах огноо

2026 оны 12-р сар
1245678910111213141516181920212324252627283031

Үнэ: сая ₮, нэг том хүн

Том хүн
12+ нас · 1,290,000₮
2
Хүүхэд
990,000₮
0
Нярай
Үнэгүй
0
Тооцоолсон үнэ2,580,000₮

Энэ аяллын үнэ буудал, багц, огнооноос хамаарна. Эцсийн үнэ, өрөөний сонголтыг ажилтан баталгаажуулна.

Энэ алхамд мөнгө төлөхгүй.

Багц

Үнэд юу багтсан бэ

Багцад багтсан

  • Зочид буудал: орон нутгийн 3 одтой бизнес зочид буудал, хоёр хүний стандарт өрөө (Жанжиакөү 1, Тяньжин 1, Бээжин 2, Эрээн 1 шөнө)
  • Хоол: өглөөний цай 5 удаа, оройн хоол 4 удаа (10 хүний ширээгээр)
  • Орон нутгийн агааржуулагчтай аяллын автобус
  • Аяллын турш ахлагч болон хөтчийн үйлчилгээ

Багцад ороогүй

  • Universal Studios-ийн тасалбар болон тэнд гарах зардал
  • Өдрийн хоол болон хөтөлбөрт багтаагүй хоол
  • Хувийн хэрэглээний зардал

Байрлах газар

Зочид буудал

Жанжиакөү, Тяньжин, Бээжин, Эрээн

Буудлын нэрийг хөтөлбөрт бичигдсэнээр харууллаа. «Эсвэл адил зэрэглэлийн» гэж бичсэн бол эцсийн буудлыг захиалга баталгаажих үед ажилтан мэдэгдэнэ.

Анхаарах зүйл

Нөхцөл ба бэлтгэл

Цуцлалт, буцаалт
Энэ аяллын цуцлалт, буцаалтын нөхцөлийг захиалга баталгаажих үед ажилтан тантай тохирно.
Хөтөлбөрийг PDF-ээр татах

Зургийн эх сурвалж

1,290,000₮

-с эхлэн · нэг том хүн