ШЭНЬЖЭНЬ – ХОНКОНГ – ЖУХАЙ – МАКАО 8 ШӨНӨ 9 ӨДӨР
9 хоног 8 шөнөХөнгөн

ШЭНЬЖЭНЬ – ХОНКОНГ – ЖУХАЙ – МАКАО 8 ШӨНӨ 9 ӨДӨР

Огноо сонгох
Хөтөлбөр татах

Аяллын тухай

ШЭНЬЖЭНЬ – ХОНКОНГ – ЖУХАЙ – МАКАО 8 ШӨНӨ 9 ӨДӨР

Өдөр тутмын хөтөлбөр

  1. 1

    Улаанбаатар – Шэнжинь

    Аялагчид шөнийн 23:05 цагт УБ хотоос хөөрөөд үүрийн 03:05 цагт Шэнжинь хотод бууна. Хил гааль нэвтрээд аяллын хөтөч тосон авна.

    Улаанбаатар – Шэнжинь
  2. 2

    Шэнжинь чөлөөт өдөр

    Шэнжинь хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа аялалын хөтөчтэйгээ уулзан буудалдаа ирэн өрөөгөө хүлээн авч байрлах ба замын ядаргаагаа тайлан амарна.

    Шэнжинь чөлөөт өдөр
    🍽 Өглөө🏨 ***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
  3. 3

    Шэнжинь хотын аялал

    Өглөөний цайны дараа “Дэлхийн цонх” (Window of the World) аялал жуулчлалын цогцолбороор зочилно. Энд дэлхийн алдартай барилга байгууламж, соёлын өвүүдийн бяцхан загваруудыг үзэж, төрөл бүрийн сонирхолтой үзүүлбэрүүдийг сонирхоно.

    Шэнжинь хотын аялал
    🍽 Өглөө🍽 Орой🏨 ***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
  4. 4

    Шэньжэнь – Zhongshuge номын дэлгүүр – Авьяастны парк

    Өглөөний цайны дараа Zhongshuge номын дэлгүүрээр зочилно. Үдээс хойш Шэньжэний Авьяастны парк (Talent Park)-р зочилно. Орой нь хүссэнээрээ худалдааны төв, ресторан болон зугаа цэнгэлийн бүсээр чөлөөтэй үйлчлүүлж болно.

    Шэньжэнь – Zhongshuge номын дэлгүүр – Авьяастны парк
    🍽 Өглөө🍽 Орой🏨 ***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
  5. 5

    Шэнжинь хотын аялал

    Өглөөний цайны дараа Шэньжэний хотын төвөөр аялна. Энэ өдөр бид • Шэньжэнь хотын иргэдийн төв (Civic Center) • Хотын төв талбай • Орчин үеийн архитектурын бүс • Ляньхуа уулын парк • Дэн Сяопиний хүрэл хөшөө Орой Happy Coast / OCT Harbour бүсээр алхаж, орчин үеийн хотын шөнийн уур амьсгалыг мэдэрнэ.

    Шэнжинь хотын аялал
    🍽 Өглөө🍽 Орой🏨 ***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
  6. 6

    Шэнжинь-Хонгконг Avenue Stars

    Өглөөний цайны дараа Ляньтан боомт (Liantang Port)-оор дамжин Хонконгод нэвтэрнэ. Энэ өдөр бид Викториа боомтын эрэг дагуу байрлах алдарт Оддын өргөн чөлөөгөөр алхаж, Хонконгийн кино урлагийн оддын дурсгал, гарын мөрүүдтэй танилцан, хотын гайхамшигт дүр төрхийг мэдэрнэ. Викториа боомт болон Хонконгийн тэнгэр баганадсан барилгуудын үзэмжийг тольдон, дурсгалын зураг авахуулна. Урлаг, соёл, худалдаа, зугаа цэнгэлийг хослуулсан орчин үеийн алдартай цогцолбороор зочилно. Өвөрмөц архитектур, урлагийн бүтээлүүдийг сонирхон, дэлгүүр хэсэж, чөлөөт цагаа өнгөрөөнө.

    Шэнжинь-Хонгконг  Avenue Stars
    🍽 Өглөө🍽 Орой🏨 ***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
  7. 7

    Шэнжинь-Жухай- Макао хотын аялал

    Өглөөний цайны дараа бид Жухай хотоор дамжин Макао хотын түүх, соёл, орчин үеийн өнгө төрхийг хослуулсан аяллаа эхлүүлнэ. Бид энэ өдөр Макаогийн хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Сан-Паулын сүмийн туурийг үзэж, дурсгалын зураг авахуулна. Макаогийн түүхэн төвөөр аялж, Европ болон Хятадын соёлын хослолыг илтгэсэн өвөрмөц архитектур, чулуун зам талбайтай танилцана. Мөн Итали улсын Венец хотын өнгө аясыг шингээсэн алдарт Venetian Resort-оор зочилно. Алтан цэцгийн модыг үзэн тансаг худалдааны төвөөр дэлгүүр хэсэх, дурсгалын зураг авах боломжтой.

    Шэнжинь-Жухай- Макао хотын аялал
    🍽 Өглөө🍽 Орой
  8. 8

    Шэнжинь электрон худалдааны гудамж

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд орчин үеийн хөгжил технологийн төв болох Шэнжинь хоттой танилцах аялалаа эхлүүлнэ. Дэлхийн хамгийн том электроникийн худалдааны бүсүүдийн төв болох Хуацянбэйгээр аялаж, гар утас, компьютерийн хэрэгсэл ухаалаг төхөөрөмж, дрон, камер, төрөл бүрйин электрон бүтээгдэхүүнтэй танилцан худалдан авалт хийх боломжтой. Орой 22:00 цагаас ажилладаг худалдааны гудамжаар үйлчлүүлнэ Товолсон цагтаа уулзаж буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал явна. Бид Шэнжинь хотын онгоцны нисэх онгоцны буудал ороод шөнийн нислэгээр Улаанбаатар хотын зүг хөдлөх болно.

    Шэнжинь электрон худалдааны гудамж
    🍽 Өглөө
  9. 9

    Шэнжин - Улаанбаатар

    Шэнжинь хотоос үүрийн 04:05 хөөрч 08:05минутанд Улаанбаатар хотод газардаснаар бидний аялал өндөрлөнө

Багцад багтсан

  • • УБ-Шэнжинь-УБ, 2 талын нислэгийн тийз
  • • Аяллын турш байрлах буудал
  • • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал
  • • Хөтөлбөрт заагдсан хоол
  • • Аяллын даатгал
  • • Аяллын хөтөч

Багцад ороогүй

  • • Хөтөлбөрт заагдаагүй хоол
  • • Хувийн хэрэглээний зардал
  • • Чөлөөт өдрийн унаа тээврийн зардал

Хүүхдийн үнэ

  • Том хүн - 3,990,000₮
  • Хүүхэд - 3,690,000₮
PDF брошур үзэх

Бэлтгэл мэдээлэл

Зочид буудал
***** эсвэл адил зэрэглэлтэй буудал
Хоол
Хөтөлбөрт багтсан