
Улаанбаатар – Шанхай – Хүжөү – Пүюань – Ханжоу аялал
Аяллын тухай
8 өдөр / 7 шөнө
Өдөр тутмын хөтөлбөр
- 1
Улаанбаатар – Шанхай
Бид Улаанбаатар хотоос Спрингс Эйрлайнс авиа компанийн шууд нислэгээр 13:00-16:45 цагт Хятадын хамгийн хөгжингүй, орчин үеийн мегаполис хотуудын нэг болох Шанхай хотыг зорин ниснэ. Хил гаалийн бүрдүүлэлтээ хийгээд нисэх буудал болон Дисней Лэнд паркын ойролцоо байх зочид буудалдаа буугаад оройн хоолоо идээд амарна.
🍽 Орой🏨 Shanghai Pudong Rezen Hotel - 2
Диснейленд
Өглөөний цайны дараа бид Disneyland рүү автобусаар хүргүүлнэ. Аварга том үлгэрийн цайз, адал явдалт тоглоомууд, гайхамшигт парад, шоу тоглолтууд, гэр бүлийн бүх насныханд зориулсан үзвэрүүд таныг хүлээж байна. Та уг паркад бүтэн өдрийн тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
🍽 Өглөө🏨 Shanghai Pudong Rezen Hotel - 3
Шанхай-Хүжүө
Өглөөний цайны дараа байгалийн үзэсгэлэнт орчин болох Тайху нуурын эрэг хөвөө, аялал жуулчлалын дэвшилтэт бүтээн байгуулалтаараа алдартай Хүжөү хотыг зорин хөдөлнө. Ойролцоогоор 2 цаг гаран явна. Өнөөдөр бид Лонжимонт усан паркт тоглож наадаж цагийг өнгөрүүлнэ. Уг усан парк нь битүү дээвэртэй аварга байгууламжтай ба бага насны хүүхдүүдэд хамгийн таатай орчин байдаг. Гадаа талбайн тоглоомуудын нэг онцлог бол маш олон тооны хоолой усан гулсууруудтай. Аяллын төгсгөлд нуурын эрэгт байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой буудалд байрлан амарна.
🍽 Өглөө🍽 Өдөр🍽 Орой🏨 Taihu Longemont Diamond Hotel - 4
Пуфуан
Өнөөдөр бид Хятадын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох үзэсгэлэнт Пүюань хотыг зорин аялна. Сувгаар холбогдсон эртний чулуун байшингууд, жижиг гүүрнүүд, уламжлалт завинууд нь таныг яг л Италийн Венец хотод ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Усан хотын намуухан орчинд алхаж, гайхамшигт гэрэл зураг авах боломжтой. Орой нь усан хотын дунд байрлах тансаг 5 одны зэрэглэлийн амралтын газарт байрлана.
🍽 Өглөө🍽 Өдөр🏨 Puyuan Fashion Resort-Meishang Resort - 5
Пуфуан– ХанЖоү
Өглөөний цайны дараа алдарт торгоны үйлдвэрлэлтэй танилцаж, хүр хорхойн торгоор хийсэн өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг (ор хөнжлийн давуу, торгон алчуур хувцас гэх мэт) үзэж сонирхоно. Үүний дараа бид Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Ханжөүг зорин хөдөлнө. Бидний эхний зогсоол мянган жилийн түүхтэй эртний худалдааны, жуулчны гудамж болох Хефанг өргөн чөлөөгөөр явж аялагч нарт зориулсан дурсгалын бараа бүтээгдхүүн болон амттан гээд төрөл бүрийн зүйлс үзэж сонирхно. Орой нь аялагчид өөрсдөө хүсвэл дэлхийн хэмжээний томоохон тайзны бүтээлүүдийн нэг болох “Сүн улсын хайрын домог” шоу тоглолтыг үзэх боломжтой. Энэхүү гайхамшигт тоглолт нь орчин үеийн технологи, бүжиг, хөгжмийн урлагийг хослуулсан өвөрмөц бүтээл юм. Нэг хүний (50$)
🍽 Өглөө🍽 Өдөр🏨 Hangzhou Canal Haixin Hotel - 6
ХанЖоү
Өнөөдөр өглөөний цайгаа уусны дараа бид Хятадын хамгийн алдартай цай болох Лууны худаг (Longjing) ногоон цайны тариалан-тай танилцана. Ногоон толгодыг бүрхсэн цайны талбайгаар зугаалж, шинэхэн цай амталж, боловсруулах технологитой танилцах болно. Үүний дараа ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн Баруун нуурын завин аялал хийж, эртний павильонууд, ногоон уулс, усан мандлын гайхамшигт зохицлыг үзнэ. Орой нь гэрэлтсэн нуурын эргээр тайван алхаж, Ханжөү хотын романтик уур амьсгалыг мэдрэх боломжтой.
🍽 Өглөө🍽 Өдөр🏨 Hangzhou Canal Haixin Hotel - 7
Шанхай хотын аялал
Өглөөний цайны дараа бид Шанхай хотруу хөдлөх ба Шанхай хотод ирээд хамгийн алдартай үзмэрүүдтэй танилцана. Юу гарден буюу Эртний бурхны сүм, Бунд буюу Хуанпу голын эрэг, Нанжин явган худалдааны гудамж, Орчин үеийн санхүүгийн дүүрэг Орой хүссэн аялагчид Хуанпу голын шөнийн круз аялалд оролцож, гэрлэн чимэглэлд умбасан Шанхай хотын гайхамшигт өнгө төрхийг усан дээрээс харах боломжтой. Мөн хотыг бүхэлд нь тольдох өндөр цамхгийн ажиглалтын тавцанд гарч мартагдашгүй зураг дурсгал үлдээх боломжтой..
🍽 Өглөө🍽 Өдөр🏨 Shanghai Pudong Rezen Hotel - 8
Шанхай – Улаанбаатар
Энэ өдөр үүрээр онгоцны буудал явах бөгөөд 8.00 цагт Улаанбаатарын зүг нисээд 12.00 цагт газардаж орчин үеийн мегаполис, эртний усан хотууд, дэлхийн хэмжээний үзвэр үйлчилгээ, Хятадын соёлын өвтэй танилцсан гайхалтай дурсамжуудаа тээж эх орондоо ирснээр аялал өндөрлөнө.
🍽 Өглөө
Багцад багтсан
- Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар шууд нислэг.
- 5*одтой зочид буудал.
- Шанхайн Диснейлэнд орох тасалбар
- Аяллын турш үйлчлэх унааны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Өглөөний цайнаас гадна хөтөлбөрт заагдсан 7 удаагийн хоолны үйлчилгээ
- Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
- Гадаад аяллын иж бүрэн даатгал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Багцад ороогүй
- Аяллын турш үйлчлэх унааны зардал гадна хувийн хэрэглээний зардал.
- Аяллын үед анхаарах зүйлсэд заагдсан хувийн хэрэглээний зүйлс.
- Олон төрлийн хувийн зардал.
- Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх зардал.
- Архи согтууруулах ундаа хэрэглэх хориотой.
- Хувийн хувцсаа бэлдэх, эм тариа авч явах шаардлага.
- Пасспортны баталгаатай хугацаа шаардлага.
- Бусад зохицуулалтын шаардлага
Хүүхдийн үнэ
- Том хүн (12+ нас) - 3,390,000₮
- Хүүхэд (2-11 нас) - 2,690,000₮
- Нярай (0-23 сар) - 390,000₮
- ХҮҮХЭД 2-11 НАС - 2-11 нас - 2,690,000₮
- ХҮҮХЭД 2-11 НАС - 2-11 нас - 2,790,000₮
- 10 сарын 15 - ХҮҮХЭД 2-11 НАС - 2-11 нас - 2,690,000₮
- 10 сарын 08 - ХҮҮХЭД 2-11 НАС - 2-11 нас - 2,790,000₮
Бэлтгэл мэдээлэл
- Зочид буудал
- Shanghai Pudong Rezen Hotel, Taihu Longemont Diamond Hotel, Puyuan Fashion Resort-Meishang Resort, Hangzhou Canal Haixin Hotel
- Хоол
- Хөтөлбөрт багтсан